Гадуур радио ТВ-ээр англи хэлээ хэрхэн сайжруулах вэ гэсэн элдвийн сайн нэвтрүүлгүүд гараад байсан. Би англи хэлэндээ онц гойд биш тул зөвхөн Тэтгэлэг, Сургууль-ийн тухай л өөрийн туршлага дээр үндэслэн тайлбарлахыг оролдъё...Ойлгоогүй зүйл байвал дэлгэрүүлж асууж болно шүү, ард түмээн....
Олон улс орнууд тэтгэлэгт хөтөлбөрийг зарладаг. Үүнд, ихэнхидээ хөгжингүй орнуудын тэтгэлүүд хөгжиж буй, буурай орнуудад зориулагдсан байдаг. Жишээ нь, Америк, Австрали, Англи, Австари, Белгьийн тэтгэлэгүүд гэх мэт...
- За Тэтгэлэг авах болсон хүчин зүйлсүүд: Миний анзаарсанаар бол ихэнхи тэтгэлэгт хөтөлбөрүүд таны хэр идэвхитэй өөрийгөө хөгжүүлж байсан, эх орноо хэрхэн хөгжүүлэх гэж байгаа, эсвэл хөгжүүлж байгаа дээр үндэслэн тэтгэлэгийг олгодог. Мөн үүнд, таны дунд сургуулиа ямар дүнтэй төгссөн /хэрэв баклаврийн тэтгэлэгт хүсэмжлэх бол/, эсхүл баклаврт сурч байх хугацаандаа хэрхэн амжилттай сурч байсан, мөн чөлөөт цагаараа хэр идэвхитэй байсныг анзаардаг юм шиг санагдсан. Миний хувьд гэвэл, баклавртаа тал хувийн тэтгэлэгтэй сурсан, үүнд би дунд сургуулийн гэрчилгээгээ үзүүлээд л, хэлний шалгалтаа өгөөд л болчихсон.
- /extra curricullar activities/ -- Харин оюутан байхдаа элдвийн нийгмийн ажилд оролцож байсан. Ихэнхидээ хүний эрхтэй холбоотой үйл ажиллагааг сургууль дээрээ бие даан зохион байгуулдаг байсан. Улмаар, Амнести Олон Улсын Байгууллагатай хамтран сургалт, компанит ажлуудыг багш оюутнуудын дунд зохион байгуулж сургуульдаа Амненсти ОУБ-ын салбарыг бий болгосон. Энэ мэтчилэн үйл ажиллагаанууд нь миний оюутан байх үед хийж байсан ажлуудад орно /extra curricullar activities/.
- Тэгээд байж байтал ажлын байран дээр гарна. Ажил дээрээ бас их идэвхи санаачлагатай ажиллааад байвал дараагийн тэтгэлэг авахад чинь тус дэм болно. Хамгийн гол нь өөрийгөө л харуулах хэрэгтэй.
- Чиний хүсэл эрмэлзэл юу юм бэ, тэр нь тодорхой юу...Яагаад заавал чамайг сонгоод тэтгэлэг өгөөд сургах ёстой юм бэ? Чи бусдаас юугаараа илүү байна вэ? Тухайн эзэмшиссэн мэргэжилээр чамаас өөр хүмүүс Монголд юу хийж бүтээж байна? Чи яаж нэмэрлэж болох вэ? гэх зэрэг асуултуудыг өөртөө тавьж үзэв. Бас л ажлын хажуугаар жижиг сажиг сайн дурын ажлуудыг өөрийн хүссэн салбартаа өөрийгөө хөгжүүлэх журмаар хийж эхлэв.
- Тэтгэлэгт хамрагдахын тулд та бүтэн цагаар дор хаяж 2 жил ажилласан байх хэрэгтэй. үүнд, сайн дурын ажлууд, дадлага, аяга таваг угаасан чинь орохгүй!!!!!
- 2 тодорхойлолт захиа хэрэгтэй - a) Багш /их сургуулийн/ чамайг хэр оюутан байсан, академик түвшинд сурах чадвартай юу үгүй юу гэдгийг; b) ажлын удирдах албан тушаалтанаас - чамаыг хэрхэн аижлтан байсан, ажиллах хугацаандаа үүрэг даалгаварийг хэрхэн биелүүлсэн, санаачлагаай байсан уу үгүй юу, цаашид ер нь сурах шаардлагатай ч юм уу үгүй ч юм уу ... гэх мэт
- Зарим тэтгэлэгүүд Cover Letter бичихийг шаарддаг. Үүнд ерөнхийдөө өөрийгөө тайлбарлана. Ямар мэргэжилээр сурсан, ямар мэргэжилээр ажиллаж байгаа, хүсэл эрмэлзэл чинь юу юм, тэтгэлэг авснаар чамд болон чиний эх орон хэрхэн өөрчлөгдөх гэх мэт л зүйл бичээд л байсан би.
За өнөөдртөө ингээд болоо...
3 comments:
yuunii omno utsiig ni halaaj chihiig ni ulaisgasan ter olon humuusiin neg ni bi tul nzaasaa uulchlal husey. blog-g unshlaa! bainga yanz buriin zuils asuuj zovooj bsan ch bas l nadad oilgoogui medeegui zuils zondoo bsan bn shu! ih bayarla
Chuhal medeelluud bna bayarlalaa
bi tetgelegnii talaar nom bichij bgaamaa, ene medeellees chini blogiig chini duridaad heregleh bolomj bii esehiig sonirhoj bn. gegeen@yahoo.com tnx. tusalj demjine gej naidaj bn
Post a Comment