Sunday, 6 September 2009

Угаалгын машин ба аяга таваг угаагч машин

Телевиз үзэж суухнээ элдвийн л юм гарах юм. Монгол каналаар нээх үзээд байх юмгүй, бүх каналаар бараг мэдээ болон солонгос киноноос өөр юм гардаггүй гэхэд хилсдэхгүй байх.
Янз бүрийн л реклам гарна. Элдвийг нуршилшгүй...

ОК савангийн реклам: Хүү нь гэртээ найз охин ч юмуу, сүй тавьсан бүсгүйгээ дагуулж ирнэ. Ээж нь тэгэнгүүт "Ээж нь ОК савангаа бэлдсэн" гээд баахан өрж тавьсан саван гарах юм...

Аяга таваг угаагч шингэн: эзэгтэй нарын хамгийн гол зэвсэг г.м

Иймэрхүү сурталчилгаанууд байнга л гардаг. Энэ бол зөвхөн жишээ байлаа...

Би гайхаад байна л даа, эмэгтэй хүмүүс Угаалгын машин, эсвэл аяга таваг угаагч машин болчихсон юм уу. Эмэгтэй хүн зөвхөн угаалгын өрөөнд, эсвэл гал тогоонд л байх ёстой гэж үү. Уламжлалт сэтгэлгээнээсээ гарах цаг болсон мэт санагдах юм. Хэрэвээ эр эм 2 санаа сэтгэл нийлээд хамтран амьдарч байгаа юм бол яагаад тэр эмэгтэй бас өөртөө цаг гаргах , эсвэл өөрийнхөө хүсэл мөрөөдлөө биелүүлэх, ядаж л дуртай зүйлсээ хийж болохгүй гэж...Жендэрийн тэгш байдал гэж та сонсож л байсан байх, үүнд заавал Эмэгтэй нь давуу эрхтэй байх гэсэн утгатай биш юм. Хичнээн хүйс байна 2,3,4 бүгд л тэгш эрхтэй амьдрах хэрэгтэй гэсэн утгатай байх гэж би ойлгодог.

2 comments:

Anonymous said...

well, baabarin heldeg shig minii ue ongorch baij l naad oilgolt chin oorchlogdoh bolov uu, za tehdee yu l bol doo, mongol eregtei huuhed ehner avbal saihan hool hiilgej, huvtsaa ugaalgaj induuduulne gesen oilgolttoi osoj baihad, ugaalgin mashin/gal togoo enher gedeg uguud sinonimuud baisaar baih bolno doo.

www.gegeen.com said...

huchirheg, bolovsroltoi, oor amidral baidgiig meddeg daichin mgl busguichuudiin toloolol bn daa chi ch hehe...