Monday, 27 September 2010

Галзуу хонь ба ямаа

Монголд баахан л малын өвчин гараад байхын. Мал аж ахуйн орон гэсэн чинь юу вээээ...Махны үнэ нь нээх өндөр, ард түмэн яаж болгоод байдагийн, бүү мэд. Мах идэхгүй амьдараад байдаг хүмүүс нь ч яахав, дийлэнхи нь яахын болжийноо... Мал ч яахав...

УБ-т гудамжаар явахаар яг шоронд хоригдсон мэт мэдрэмж төрөөд байдагийн. аягүй сонин. Машин замаар нэг их урт, царай муутай хашлага барьсан байна. Хүмүүсээ хаших гээд байгаам бол дээгүүр гүүр хийж болоогүй юм байх даа. Гарцууд нь хэт болохоороо л хүмүүс гарцаар гардаггүй байлгүй дээ. Учир шалтгаан байж л таарна. Гарцуудын хоорондын зай хэт хол, эсвэл машинууд нь зогсдоггүй г.м...

Гудамжаар алхах гэхээр дандаа засаж байгаа эсвэл эвдэрсэн плитанууд... алхах ямар ч нөхцөл байхгүй...

УБ-ын гудамж гэхдээ арай л сэтгэл гонсоймоор,харахаар л сэтгэл өвдөөд байдагийн...бөмбөг дэлбэлээд хаясан мэт...Энэ хэдэн дарга сайд нар харж байдагийн болуу.

No comments: