10-аад жилийн өмнө би Цаазаар авах ялын төлөө байдаг байж билээ. Сургуульд байхад багш уг ялын талаар эссэ бич гэхэд нь би уг ял яагаад байх ёстой талаар бичиж байсан юм.
Харин өнөөдөр би үүний эсрэг боддог. Хүнийг цаазаар авсанаар бүх гэмт хэргийн учир шалтгаан тайлагддаггүй, нийгэм эрүүл болдоггүй гэдгийг ойлгосн байхын.
Цаазаар авах ялыг Монгол улс халах ёстой юу? Цаазаар авах ял яагаад байх ёстой вэ? яагаад халах ёстой вэ?
Цаазаар авах ял байснаар гэмт хэргийн тоо буурдаггүй. Хүний амьд явах эрхийг зөрчиж байгаа хэрэг. Цаазаар авах ялыг халахын өмнө харин бэлтгэл ажлууд хийгдэх хэрэгтэй, жишээ нь түүнийг хэрхэн шийтгэх ёстой, нөхөн төлбөрийг хэрхэн зохицуулах гэх мэт...
Хэрэв тухайн хүн хэлмэгдэн хэрэгт татагдсан байвал цаазаар авсаны дараа түүний амийг хаанаас авах,хэнээс нэхэх вэ?
Төр иргэнийхээ эсрэг буу тулгах, цаазаар авдаг хэн юм бэ... Ингэснээр нийгэмд байгаа асуудлууд буурахгүй шүү дээ...
No comments:
Post a Comment