- IELTS / TOEFL - англи хэлний эдгээр шалгалтны аль нэгийг өгсөн байх ШААРДАЛАГАТАЙ. Академик түвшинд ярьдаг, бичдэг, ойлгодог, сонсдог байх шаардлагатай. Учир нь, барууны сургуульд ихэнхидээ бие даалтын ажил хийнэ. Ялангуяа магистр, докорын зэрэг хамгаалах гэж байгаа бол их ном уншина, байнга юм бичнэ. Баклаврт ч мөн байнгын л research paper бичнэ. Тиймээс Академик түвшиний англи хэл заавал шаардлагатай. TOEFL шалгалтын 550аас дээш оноотой байх хэрэгтэй хэрвээ магистр ба түүнээс дээдэд сурах гэж байгаа бол. Баклаврт 500-550 байхад болно гэж үздэг юм байна лээ. Гэхдээ тэгээд яваандаа зүгширээд гайгүй болчихдог юм доо. Орчинд нь ороод ирэхээр реферат гэх мэт гарт орчихдог.
- GRE - уг шалгалтыг Америкийн их дээд сургуульд сурах гэж байгаа бүх хүмүүс өгнө. Энэ шалгалт нь дотроо алгебр, геометр, англи хэл, эссэ бичилт гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Уг шалгалт нь дотроо сэдэвчилсэн ба ерөнхий хэлбэрээр авагддаг. Сэдэвчилсэн шалгалтанд Biochemistry, Cell and Molecular Biology, Biology, Chemistry, Computer Science, Literature in English, Mathematics, Physics, Psychology сурах гэж байгаа хүмүүс өгнө.
- GMAT - MBA сурах гэж байгаа хүмүүс энэ шалгалтыг өгнө. энэ шалгалтыг Австралид бас MBA суралцах гэж байгаа хүмүүс хамааралтай юм байна лээ шүү. сайн судлаарай.
Шалгалтандаа сайн бэлдэцгээгээрэй.
1 comment:
Мэдээллээ бусадтай хуваалцаж байгаад тань талархаж байна. Энэ замаар олон монгол залуус явж эрдмийн оргил өөд мацах болтугай
Post a Comment