Гадаадад сурахын тулд юун дээр анхаарах ёстой вэ гэдэг тал дээр өөрийнхөө бодлыг нэмэрлэе.
Юуны түрүүнд, цагийг зөв зохистой ашиглаж сурсан байх шаардлагатай. Учир нь маш их унших, судлах зүйл ихтэй байдаг. Мөн түүн дээр тулгуурлан бичих зүйл ч их ирнэ. Гэхдээ зөвхөн хичээл хичээл гээд өөрийгөө гаргуунд нь хаяж болохгүй. үүний хажуугаар өөртөө чөлөөт цаг гаргаж тархиа сэргээж байх шаардлагатай, тэгвэл та биднээс их бүтээл гардаг юм билээ.
Хурдан гүйлгэн унших. Ямар нэг ном уншихдаа бас яг хэрэгтэй зүйлийг уншиж сурвал цаг маш их хожих юм байна лээ. Жишээ нь, paragraph'ийн эхний болон сүүлийн өгүүлбэрт хамгийн гол санаа нь байдаг гэх мэт. Хэрхэн цагийг зөв ашиглах тухай элдвийн үнэгүй курсууд их дээд сургуулийн номын сангаас чинь зохион байгуулагддаг. нэг суугаад авахад илүүдэхгүй.
Багаар ажиллаж чаддаг байвал маш сайн. Баклаврт байхад лав их л багаар ажиллах даалгавар, бие даалт өгөөд байсан. Тухайн мэргэжил хичээлээсээ шалтгаалах байх л даа.
Research paper бичиж сурах. Сургуулийнхаа онлайн номын санг сайн ухаж төнхөж сурчихвал маш дөхөм юм байна лээ шүү. өөрийн сурч буй мэргэжлийн академик сэтгүүлүүдийг мэдэж авах, түүнээс өөрт хэрэгтэй мэдээллийг олж авах, key word -ыг сайн сонгож чаддаг байвал маш хэрэгтэй юм байна лээ.
Хуулахгүй байх. Хэн нэгэн хүний бүтээлийг зохиогчдийн нэрсийг дурьдалгүй хулгай хийхийг хориглодог. Хэрэв баригдах юм бол сургуулиас хөөгдөх хүртэл арга хэмжээ авна. Манай сургуульд лав хэдэн оюутан хуулаад сургуулиас хөөгдөж байсныг санаж байна. Ер нь тэгээд эцсийн дүндээ бол өөрийгөө л хуурч байна гэсэн үг шүү дээ.
1 comment:
Маш хэрэгтэй зөвлөгөө байна, баярлалаа хө
Post a Comment