Tuesday, 19 May 2009

Цалингаас чинь хасна шүү: СОНГУУЛЬ хурдан дуусаасай гэж ...

Миний нэг найз Төрийн албанд ажилладаг юмаа. Тэгсэн чинь, сонгууль ойртох тусам л ажлаас нь дарамталдаг гэнээ.... яаж гэсэн чинь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Энхбаярын ард түмэнтэй хийж буй ярианд суухгүй бол Цалингаас чинь Хасна шүү, Бүртгэнэ гээд л хурган дарга нар нь дарамталж өгнө. Хөөрхий тэр хурган дарга нар бас өөрсдөө шийтгүүлэх гээд байсан байх л даа...Уг нь хэний ярианд хэн яаж суух сонгогчдын эрх байлтай. Тэгсэн чинь бүүүр хүнийг дарамталж байж суулгадаг гэнэ үү. Тэгсэнээ, орой ТВ-ийн мэдээгээнр болохоор ард түмэн нэр дэвшигчийг уриалгахан, бөөн бөөнөөрөө хүлээж авлаа гээл ярьж байх юм даа...

Төрийн албыг нам бус болгосон гээд байсан, бас тийм ч биш байнаа. Хөөрхий манай муу найз хэдэн намын хүмүүст дарамтлуулаад л... Дарга нь хэлдэг гэж байна: Миний дүү МАХНд л өгөөрэй, тэгэхгүй бол ажилгүй болно шүү гэсэн гэнэ...Сонгуульд хэний төлөө өгөх нь сонгогчийн эрхийн асуудал байлтай юм.

1 comment:

Ondor said...

талх, тахминыхаа хэдэн төгрөгийг ШУДРГА ЁСоор солих үе арай л болоогүй байнаю! Элбэгдорж ерөнхийлөгчийг л харий даа...