Tuesday, 12 May 2009

Тасалгааны агааржуулагч авах шаардлагаггүй нь

Би лимонд маш дуртай. Эмээгийндээ очих болгондоо модыг нь нэг сайн үнэртэж авдаг юм. Лимоны мод руугаа усаар шүршээд байвал өрөө чинь нимбэг жимсний үнэртэй гоё болдог юм...Тэгээд өөртөө лимоны мод тарихаар боллоо. Та бүхэнд хэрхэн тарих аргаасаа хуваалцая.

Лимоны доторхи ясыг нь аваад хонуулсан усанд хийж үндэслүүлнэ. Хэд хоногийн дараа тэр хийсэн лимоны үр чинь үндэслэсэн байх болно. Түүнийгээ аваад хар шороонд булна. Хар шороо нь тараг шиг шингэн байх ёстой шүү... Тэгээд л сарын дараа гэхэд хөөөөрхөөөөөөөн жижигхэн юм ургаж эхлэнэ дээ... Миний үр тэгж үндэслээгүй, гэхдээ үзүүртээ урт нарийнхан болчихсон байсан, нарийхан хэсгээр нь шороондоо булна даа...

Одоо би lettuce буюу саладны байцаа тарих гэж байгаа...

Тэн удахгүй зургуудыг нь тавьнаа...АМЖИЛТ

1 comment:

Энхээ said...

Сонирхолтой, хэрэгтэй зөвлөгөө өгсөнд их баярлалаа. туршиж үзэх болно