Би сая хэд хоногийн өмнө хөдөө ажиллаад ирлээ. Тэндхийн шумуул нь гадны хүн анддаггүй юм гэнээ. Би ч шумуулны хоол болчихоод ирсэн юм.
Гэтэл тэнд бас өөр төрлийн шумуул байх юмаа. Ажлаа хийж мэддэггүй юмуу, ажлаа хийж чаддаггүй юм уу, эсвэл хийхийг хүсдэггүй хэдэн гарууд байнааа байна. Яалтай билээ. Хэдхэн хоногийн минь сайхан алтан цагнаас бас үрээд л... Төрийн албан хаагчдийг хэрхэн ажил хийлгэдэг болгох вэ? Их Дээд сургууль төгссөн, шалгалт шүүлгээ өгөөд төрийн албанд орсон хүмүүс иргэдэд үйлчилнэ гэж ажилд орчихоод цагаа тулахаар хүнд суртал үнэртүүлэн олон хүмүүст чирэгдэл учруулдаг, тэдний хамгийн сайн хийдэг ажил нь yahoo мессэнжэрээр чааатлах, тэр ажлыгаа ч ажлын маш сайн үзүүлэлттэйгээр хийгээд байх шиг байна. Миний сонссоноор төрийн албаныхан ажлаа 100 хувь хийж болохгүй гэсэн бараг цаанаасаа даалгавартай байдаг гэсэн. Үнэн эсэхийг бүү мэд. Төрийн албанд шинэхэн орсон урам зориг дүүрэн ажлаа тачигнатал хийдэг хүмүүсийгээ бас гадуурхана, нээнтэгээр ажлаасаа халагдсан хүмүүс ч мэр сэр байдаг байх.
Олон дунд бас ажилсаг зөгийнууд байх юмаа. Тийм зөгийнуудтай учирахаар урамтай гэж жигтэйхэн...Тийм олон зөгийнуудтай байхад монгол ч уг нь хурдан хөгжих байх даа.
Монголчууд, эх оронч байх хэрэгтэй гээд л худлаа цээжээ дэлдээд л... Эх оронч байх энэ сэтгэлгээг хэрхэн яаж бий болгох вэ? Эх оронч байна гэхээр заавал дайн байлдаанд явах ёстой юу? эсвэл бусдын хажууд сайхан бурдаг хүн байх ёстой юу? Ажлаа хийж сурчихвал тэр чинь ч бас эх оронч байгаагийн шинж биш гэж үү. Эцсийн дүндээ, тэдгээр нь бусдийг биш өөрийгөө хуурч амьдарч байгаа хүмүүс мэт санагдана. Өөрийгөө хуурч байгаа шумуулнаас юуг ч хүсхэв дээ...
1 comment:
hehe, aussie-gaas shumuulnaas 4-8 tsag hamgaaldag sticky pad, spray, cream, bracellet ahiuhan avkuu yasiin be.
bi yeroosoo iimerhuu yum mgl ruu zoodog biz hiidiim bilw hehe.
Post a Comment