Tuesday, 18 August 2009

Хог хог хог бас дахин хог

Хогоо битгий гудамжинд хая гэж хүн болгон л ам амандаа үглэдэг боловч миний анзаараад байгаагаар бараг л бүгдээрээ л хогоо шууд хаядаг юм биш үү. Яг тэр хогоо хаяж буй торгон мөчид юу бодогддог бол? Хээв нэг хаяж байгаа харагддаг... надад зүгээр л сонин санагдаад байдаг юм. Хогоо хогын саванд хая л даа, хогын сав олдохгүй байгаа юм бол халаасандаа хийгээд гэртээ аваачиж хая.

Бид хотын залуус, хотын соёл энэ тэр гэж маш олон хүмүүс ярих болжээ. Бидний сайхан хотыг хөдөөний хүмүүс ирж муухай болголлоо гэх мэт... Бид хүмүүсийг шүүмжилэхээсээ өмнө өөрсдийнхөө хандлага, зан үйлд дүгнэлт хийвэл яасан юм бэ.

Тэр "хотын соёл" гэж их ярьдаг хүмүүс ч бас өөрсдөө долоон дор байдгийг ч бас анзаарсан. Жишээ нь, саяхан Update Your Choice нэртэй шоу СС клубийн талбайд болсон билээ. Бороо шаагисан гоё л үдэш байсан. Уг нь их л сайн зохион байгуулсан байх л даа, гэхдээ л ... газрааар нь ДҮҮҮРЭН Fusion пивоны шил хөглөрч хэцүү л байсан. Харанхуй шөнө бороо шаагиад, өндөр өсгийтэй гуталтай дээрээс нь сохор над шиг хүн бол нүдний шилтэй тэгээд тэр дундуур явах гэж бөөн л юм болсон... Хоын саваа бага суурьлуулсан уу, эсвэл хотын сайхан "соёлтой" залуус байгаагүй юу.. бүү мэд

Лагерийн замаар явж байгаа хүмүүс бас анзаарсан биз, аймшигийн хог... яаж тийм юмандаа амьдараад байдаг юм бэ?? Дүүргээс, Хот тохижилтоос хичнээн машин хог ачлаа гэж яриад л байдаг. Үнэн хэрэгтээ, мянган машин хог ч ачиж болно. хамгийн гол нь асуудлынхаа үндэс суурийг нь олоочэээ... ачаад явангуут чинь маргааш нь хүмүүс дахиад л хаяна шүү дээ... Хандлага, зан үйлээ бид өөрчлөх хэрэгтэй, хоын савыг олноор нь энд тэнд суурьлуулах хэрэгтэй. Суурьлуулсан хогын савыг нь хүмүүс яагаад хуга татаад аваад явчихдаг байнаа?? үүний үндэс суурийг бас олох л хэрэгтэй...

1 comment:

www.gegeen.com said...

•Залуусын соёл, түүнд нөлөөлөх хүчин зүйлс - http://gegeen.com/?p=11275

University of Technology, Sydney -ийн Ph.D хамгаалахаар судалгааны ажил хийж байгаа танилынхаа судалгаанд тус болох үүднээс орчин үеийн залуусын соёл, хотын соёл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, залуусын өдөр тутмын амьдралд медиа хэрхэн нөлөөлж байгаа гэх мэт сэдвээр ярилцлага өглөө. Нийгмийн идэвхтэй залуусын нэг төлөөллийн хувьд өөрийн дуу хоолойгоо олон нийтэд хүргэж, бусадтай санаа бодлоо чөлөөтэй хуваалцаж байдаг блог хөтөлдөгийн хувьд энэхүү үнэ цэнэтэй судалгааны ажилд өөрийн хувь нэмрээ оруулж бяцхан ярилцлага өгсөндөө таатай байгаа. Удахгүй бүрэн эхээр нь унших боломж бүрдэнэ гэж найдаад Ph.D хамгаалах гэж байгаа найздаа өндөр амжилт хүсье.

Таны хувьд их хотын соёл гэж яг юу вэ?
Хотын залуус ямар байх ёстой вэ?
http://www.hantulga.com/2010/08/24/%D0%B7%D0%B0%D0%BB%D1%83%D1%83%D1%81%D1%8B%D0%BD-%D1%81%D0%BE%D1%91%D0%BB-%D1%82%D2%AF%D2%AF%D0%BD%D0%B4-%D0%BD%D3%A9%D0%BB%D3%A9%D3%A9%D0%BB%D3%A9%D1%85-%D1%85%D2%AF%D1%87%D0%B8%D0%BD-%D0%B7%D2%AF/