Thursday, 16 June 2011

Хүүхдийн тоглоом, номын хандив


Монгол орны хилийн хязгаарт торгон хилээ хамгаалж байгаа хилчдийн хүүхдүүдэд гэр цэцэрлэг байгуулахад зориулан тоглоом, хүүхдийн номын хандивын аяныг 2011 оны 6 сарын 13- 6 сарын 20-ны өдрүүдэд өрнүүлж байна.

Хилийн заставт амьдарч байгаа хилчдийн хүүхдүүд заставын байрнаас өөр тоглох орчин байхгүй, цэргийн албан хаагчдаас өөр харилцах хүн байхгүй байна.

Заставт гэр цэцэрлэг байгуулснаар тэдэнд тоглох тоглоомын орчин бүрдэж хөгжих... нийгмэших боломжоор хангагдана.

Та хандив өгөхийг хүсвэл: 50990505 болон Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвд өөрийн биеэр авч ирж өгөх, мөн бид хандивыг таны байгаа газар очиж авна.

No comments: