Monday, 11 June 2012
Тэвчээр ба бие биентэйгээ ойлголцох нь
5) Хэл яриаг нь сайжруулахын тулд маш уйгагүй оролдох хэрэгтэй. Эмээтэйгээ би хэлэхэд амархан өдөр тутам хэрэглэгддэг үгнүүдийг дундуур нь хэд хэд таслан яг нүднийх нь өмнө миний ам хэрхэн хөдлөж байгааг харуулан хэд хэдэн удаа хэлдэг. Өдөрт ядаж 3 үг хэлүүлж байх хэрэгтэй гэж Нараа эгч маань зөвлөсөн.
Заримдаа би хуурч байгаад (ёсзүйн хувьд буруу л даа хихихи) үг хэлүүлчихдэг. Жишээлбэл манай эмээ ТВ"ээр Монгол суваг ер үздэггүй, дан орос суваг үздэг юм. Тэгэхээр би ТВ үзэж байх дундуур нь орос хүний нэр хэлж чадахгүй, эсвэл ойлгоогүй дүр эсгээд тухайн үгний эхний үеийг хэлэхээр манай эмээ бүтгээр нь хэлээд өгдөг. Хэд хоногийн өмнө хамт ажилладаг байсан эмч нар нь зочилж ирсэн юм. Тэд монголоор ярьж байгаад гэнэт оросоор ярьсан чинь эмээ маань бүтэн өгүүлбэр оросоор хэлсэн. Тэгэхээр миний бодлоор энэ эмээтэй ер нь оросоор яриад байвал хэлд орох юм болов уу гэдэг таамаг дэвшүүлсэн байгаа гэрийхэндээ.
Өдөр болгон л бидний хувьд шинэ аялал байдаг. Өглөө болгон шинэ аялалдаа гарч өдөрт нэг нээлт хийдэг. Үүнд мэдээж тухайн гэрт байгаа бүх хүмүүсийн оролцоотойгоор амжилтад хүрдэг. Бүх нийт хамтран зүтгэвэл амжилтад хүрэх байхаа. Хамгийн гол нь тухайн гэрт байгаа хүмүүс бүгд оролцох нь чухал.
Хүн болгон өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой тул тухайн хүнийхээ зан, авир, ааш, төлөв байдалд нь тохирсон алхамыг эрж хайх хэрэгтэй шүү. Бид маш олон аргаар эмээтэйгээ харилцдаг, ойлголцдог, заримдаа үр дүнтэй, заримдаа ямар ч үр дүнгүй. Тэгэхээр, өөр өөрсдийн амтлаг жороор оролдох хэрэгтэй юм байна.
Labels:
Тархины харвалтын тухай
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment