Та завтай бол уншаарай...үлгэр шиг л урт, хүмүүсийн ярьж буйгаар бол нэг л байдаг Хүнд суртал, Байгууллагын Соёлын тухай...
Би саяхан шинэ аялалд мордохоор маш баяртай байлаа. Миний тэр аялал маш сонирхолтой, Монгол Улсын хөгжил дэвшилд нэмэр болохуйц ард түмнээ гэсэн, тэр дундаа нийгмийн халамжийг тэр бүр хүртэж чаддаггүй иргэдэд зориулсан аян байсан юм.
Аян нь шат дараалсан шалгууртай байлаа. Тэдгээрийг бүгдийг нь давлаа... Одоо л би аян замдаа гарлаа даа гэж сэтгэл дүүрэн байтал...бүтсэнгүй ээ.... аян яагаад бүтээгүй юм бол гэж бодож байгаа бол... учир иим байлаа...
Монгод ирсэнээсээ хойш арай гэж яг сэтгэлд таарсан яг хийж чадах ажлын зар өдөр тутмын сонин дээр зарлагджээ. Яг л надад зориулсан мэт. Би ч бүх бичиг баримтаа аваад л тухайн байгууллагат аваачаад өгчихлөө. Тухайн байгууллага маань монгодлоо нэлээн том, "нэр хүндтэй" олны танил байгууллага л даа. Хэн ч гэсэн энэ байгууллагат ажиллах юмсан, юм сурчих юмсан гэж боддог. Хөөрхий, миний анкет амжилттай болж удаахь шалгалтуудад дуудагдав. Шалгалтууд ч яахав ээ зүгээр болчихлоо.
Харин асуудал ярилцлагаас эхлэв. Ярилцлагат оруулах гэж дуудсан цагаас 2 цагын дараа боллоо. Ярилцлагын үеэр хувийн болон хүний эрхийг хөндсөн асуултууд тавьж байна.
Тэр оройноо утасдаж Та маргааш тэдэн цагт ирнэ үү гэж байна. Яагаад ир гэж байгааг нь ойлгосонгүй. Тэнцсэн үгүйгээ ч ойлгоогүй байсан үе. Эргээд бодохнээ, тэдний дараа нь тайлбарлсанаар бол ярилцлагад тэнцсэн, дараагийн шат байсан юм билээ... Дараагийн шат нь компьтерийн шалгалт гэж уг нь өмнө нь хэлж байсан юм. Би ч тийм л юм байх гэж бодсоор очлоо... Гэтэл дахиад л ярилцлага... Ярилцлага ч яахав, дахиж лавлаж асуух зүйл байсан юм биз... Бас л 2 цаг хүлээлгэллээ. Тэгсэн чинь ярилцлагад 2 хүнийг зэрэг оруулж байна, зөвөө зөв, бид 2ын ухаан бодлыг уралдуулж байсан байх...Тэгсэн чинь бид 2ын хувийн зүйлсийг CV харж байгаад бид 2ын дэргэд асуух юм даа....
Нэг өдөр өнжөөд нөгөөх байгууллага залгаж байна. Та тэдэн цагт ирнэ үү гэнээ. Бас л яах гэж байгаа нь тодорхойгүй. Би тэр хэлсэн цагт нь яваад очлоо. 3 цаг хүлээлээ. Хүлээх зуураа би утасдлаа тэр хүний нөөц хариуцсан бололтой хүн рүү нь, тэгсэн чинь байж бай би очиж явна гэхийн... 3 цагын дараа ирэхээр нь хэллэээ, тэгсэн чинь харин Би ажлаа хийж явсан Гадуур Тэнэж Яваагүй гэж хээв нэг хэлдэг юм даа... аймшиг... тэгсэнээ надад нээх олон хүний нэрстэй цаас өгсөнөө Та энэ бүх хүнээр Зөвшөөрөв гэсэн гар хөлийн үсэг зуруул гэдэг юм даа... Тэр үед цаг оройн 6 цаг, Баасан гараг байлаа хөөрхий. тэр байгууллагат дарга байтугай дийлэнхи ажилтанууд нь явцгаасан байлаа...
Гэх мэт миний аянд хүрэх зам үргэлжилсээр үргэлжилсээр л... Иймэрхүү байгууллагын менежментийн доголдол нь нэлээн томорсон, нэл хүнд суртал үнэртсэн сонин байгууллага байсан юм даа... Гадуур сураг сонсохнээ бас нээх ч сайн, сайхан, өнгөлөг юм хүмүүс ярихгүй юм. За яахав дээ, зарим хүмүүс хов жив ч гэж магад... Надад яг өөрт минь баримтаар нь байхгүй болохоор хов жив ч гэж би бас бодоод байгаа юм.
Ажилд ороход уг нь цалингийн санал, ажлын гэрээ бэлэн байх ёстой мэт. Гэтэл үгүй. Асуухаар мэддэг хүн нэг ч алга...
Ёс зүйгүй, шударга бус, хүнд сурталтай байгуулагат ажлыг нь бодоод орсон нь дээр үү эсвэл больсон нь дээр үү. Шударга бус байдал, ёс зүйгүй үйлийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Ажилтануудаа хүн гэж үзэхгүй, үг хэл амаар доромжилж, дарамталж байж ажил хийлгүүлдэг, тэр ч байтугай цалингаас нь хасна (илүү цаг ажиллахгүй бол) гэдэг байгууллага байна уу... Аль хуулинд тийм заалт байнаа???Дотор нь ажиллаж байгаа хүмүүстэй албан бус ярилцлага хийж байхад Доголдол мөд арилах шинжгүй ээ, байшин саванд нь шингэсэн мэт сэтгэгдэл төрүүлж билээ. Зарим залуус нь угаасаа л ийм л байдаг шүү дээ, монголд бүх л байгууллага ийм л байдаг шүү дээ, та битгий тоо гэх юм. тоохгүй дунд нь ороод уусах уу, эсвэл өөрчилөх үү...
Өөрчлөлт нь мэдээж цаг хугацаа шаардана. Уг байгууллагат өөрчлөлт мөд ирэх шинжгүй, танил тал, найз нөхөд цугларсан, хэдэн зуун жил даргын ширээнд суусан хүмүүсийг хэрхэн гэгээрүүлэх билэээ...
Би ч хулчийсаан, тэгээд л аянд явахаа больсон, ёс зүйгүй, шударга бус, хүнд сурталыг хүлээн зөвшөөрч үл чадна. Өөрийгөө ч хуурч чадахгүй, өөрийгөө хуурч тийм хачин газар ажиллаж байсанаас цалин багатай ч ажлаа хийж мэддэг, чаддаг, хүний эрхийг хангасан, хангахын төлөө зүтгэж байгаа ардчилсан байгууллагат байсан нь дээр...
Ямар ч байсан бяцхан ч гэсэн үг хэл амаа нэмэрлэсээээээн...үйл хөдлөлөөр ч харуулсан байх гэж бодож байна... ганц надаас ийм зан гарсан юм биш юм байна лээ, тэгэхээр уг байгууллага бид бүгдийн үг хэл ам, үйл хөдлөлөөс ойлгох болов уу... бүү мэд... НАЙДАЖ Л БАЙНА...
3 comments:
Цаашдын ажилд тань амжилт хүсье!
Харин тиймээ монголд байхаар уур хүрээд байхын
Улсын л байгууллага байна даа. Ёооё, улсын зардлаар эсвэл сайхан сайхан тэтгэлгээр энэ төрийн албан хаагчид гадагшаа яваад л юм сураад л байх шиг байхын. Тэгээд нэг сайхан том шинэчлэл хийхгүй юм байх даа. Ирээд л буцаад л уусчихийн.
Post a Comment