Thursday, 18 March 2010

Сэрэмжлүүлэг: Оффисийн хулгайчдаас болгоомжилно уу

Орчин үеийн хулгайчид чинь аягүй боловсороод мэргэшчихсэн юм байна. Хүний Эрх, тэр дундаа хүн худалдах гэмт хэргийн талаар мэдээлэл авах гэсэн юм гэсээр хэдэн шижигнэсэн залуус сая цагын өмнөхөн манай ажил дээр орж ирлээ. Зохих асуудлыг хариуцсан ажлынхаа хүмүүстэй холбож өглөө. Тэгсэн чинь удалгүй дахин манай өрөөнд орж ирэн элдвийг асууж байна, сургалт авмаар байна, хүний эрхийн талаар мэдээлэл хэрэгтэй байна гэх мэт. Би тэднийг уулзалтын өрөө рүү удаа дараалан Хөөсөн боловч тэд явсангүй харин ч бүр бараг надтай наалдах шахам зогсох юм. Надаас элдвийн зүйл асууж баахан толгой эргүүллээ. Би ажлын залууг дуудах гээд нөгөө өрөө рүү орох хооронд миний хажуу талын ширээнээс утас, цүнхэнд дотроос түрийвч авсан байсныг тухайн үед нь би ч анзаарсангүй. Өрөөнд сууж байсан ажлын охин ч анзаарсангүй. Манай ажлын залууг гарч ирэх гэсээр байтал тэд аль хэдийн тоос татуулан алга болцгоосон юм.

Хулгайд алдсан утас руугаа мессеж бичлээ. Тэд эргүүлж өгье гэсэн боловч мэдээж яг л ирж харагдана даа. Бидний гашуун туршлагыг бусад бас битгий давтаасай гэсэндээ тэднийг цагдаад мэдэгдсэн байгаа... Тэгэхээр, Гэмт Хэрэгтэн Гишгэх Газаргүй гэдэгээр тэд болон тэдний хамсаатан удахгүй баригдах болтугай.

Хүмүүсээ Болгоомжтой байгаарай. Энэ хүмүүс чинь танай ажлын талаар судалгаагаа хийчихсэн ирдэг юм байна шүү, танай ажилтай холбогдолтой элдвийн зүйл л асуух байх шүү. Байнга сонор сэрэмжтэй байцгаана уу.

No comments: