
Хэд хоногийн өмнө санамсаргүйгээр эмээтэйгээ art therapy хийчлээ.
Би мэргэжлийн зураач биш, авъяас ч байхгүй. Хааяа стрэссээ тайлах, өөрийнхөө дотоод ертөнцтэйгээ хамт байх үүднээс хааяа зурах гэж оролддог юм.
Манай дүүгийн зөвлөснөөр эмээгээ зурахаар боловоо, эмээгийнхээ сууж байсан өрөөнд зургийнхаа бүх материалаа чирч ирээд яг сууж байгаагаар нь зургийг нь аваад тэр зурагнаасаа харж байгаад 80х100 канвас дээр зурж эхэлсэн юм. Анзаарсан чинь манай эмээ маш анхааралтай нь аргагүй намайг хэрхэн яаж зурж байгааг хараад сууж байна. Тэрийг анзаарсанаас хойш аль болох эмээгээ оролцуулах болов. Эцсийн эцэст би эмээг зурж байгаа болохоор түүний над руу анхааралтай харах нь ч зөв байсан байх. Надтай нийт 4-5 цаг яг анхааралтай сууж өөрийгөө надад илэрхийлэх гэж ихэд оролдож байсан юм. Цаг оройтоод унтуулах гэсэн боловч намайг зурж дуустал харж сууна гээд байхаар нь 12 цаг хүртэл суулгалаа.
Тэгээд үр дүн нь дээрх зураг билээ.
Тиймээс, аливаа хийж байгаа зүйлдээ аль болох оролцуулах, санаа оноог нь тусгах нь эмээд маань хэрэгтэй юм байна. Хичнээн ярьж чадахгүй ч гэсэн яаж ийж байгаад л бидэнд өөрийгөө ойлгуулж чаддаг. Бид дутуу үнэлэж ер болохгүй юм байна лээ шүү
No comments:
Post a Comment