Харавсан хүмүүсийн сэтгэлзүйн байдал өөрчлөгддөг гэж өмнөх бичлэг дээр өгүүлсэн билээ.
Манай эмээгийн хувьд 1-2 үг хэлэхээс өөр юу ч ярьж чадахгүй тул өөрийгөө үгээр илэрхийлэхдээ маш муу/хэцүү. Амархан уйлдаг, инээдэг (баярлаж, гомддог), маш эрх болсон. Тиймээс өөрт нь юу нь таагүй байгаа, таалагдаж байгааг бид байнга сонор мэдрэмжтэй байж олж мэдэх нь чухал санагдсан.
Манай эмээгийн хувьд дуу дуулахдаа зүв зүгээр маш сайн дуулж чаддаг, тиймээс бид эмээгийн дуртай дээр үеийн дуунуудыг байнга сонсгож, дагаж дуулуулдаг. Өдөрт дор хаяж нэг удаа дуу дуулуулна. Дуулуулсаныхаа дараа бяцхан урамшуулна.
Мөн, ганцааранг нь орхиж болохгүй. Харавсан хүмүүс сэтгэл гутралд өртсөн байх магадлал өндөр тул байнга хажууд талаас нь эерэг зүйл ярих, ганцааранг нь байлгаж болохгүй (өөрөө л ганцаараа байх тухай илэрхийлээгүй л бол)ёстой юм гэсэн.
Тиймээс, залуучууд бид эмээ өвөөгөө ярьж чаддаг байгаа дээр нь тэдний дуртай дуу, хуур, кино, ном, хобби зэргийг нь мэдэж байх хэрэгтэй юм байна лээ. Мөн, тэдний туулж өнгөрүүлсэн ажил амьдралын тухай байнга асууж, ярьсан үед нь төвөгшөөхгүйгээр сонсож байвал дараа нь бидэнд ч тэдэнд ч хэрэгтэй юм байна лээ.
Манай эмээ хагас саажилттай тул бусдын дэмжлэгтэйгээр босож, сууж, жорлон гэх мэт рүү орно. Заримдаа залхуурч босохгүй байх санаатай байдаг. Сандалтай жорлон олоод авчихвал маш их хэрэгтэй юм байна лээ шүү. Жорлон орох шаардлагатай үед нь би орноос босгохдоо дандаа Нэээг Хоёрын Гурваа гэж чангаар хэлж босгодог юм. Тэгсэн чинь сүүлийн 2 долоо хоногт Хоёрыыын, Гурваа гэж хэлж сурсан. Ингээд бодохооор бидний уйгагүй зүтгэлээр хэлд орох магадлал байнаа.
Мөн жорлон орох үед нь 2-уулаа вальс эргэе гэж хэлэн сандалтай жорлонгоо түүний сууж байгаа газраас жаахан хол тавиад Вальс эргэж болох юм байна лээ. Тэгэхээр, шууд л сэтгэл нь сэргээд яг л Вальс бүжиглэж байгаа мэт дуу аялан жорлон руугаа баяр хөөртэй явдаг юм.
No comments:
Post a Comment